Дотоод хэргийн их сургуульд БНСВУ-ын иргэн, ахмад Дин Ван Ту докторын зэрэг хамгаалав

Дотоод хэргийн их сургууль, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын цагдаагийн академитай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд ахмад Дин Ван Ту манай Их сургуулийн докторын хөтөлбөрт суралцаж төгслөө.

Тэрээр “Монгол Улс, БНСВУ-ын цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах ажиллагааны харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг амжилттай хамгаалсан юм.
БНСВУ-ын иргэн, ахмад Дин Ван Ту-д докторын диплом гардуулах ёслолын ажиллагааг Их сургуулийн ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Зоан Хань Дам, Их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор/Ph.D/, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат болон эрдмийн ажлын удирдагч багш нар, албаны бусад хүмүүс оролцлоо.

241329520 364326878764101 8099149876402380807 n

Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар:
“Юуны өмнө энэхүү үйл ажиллагаанд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Зоан Хань Дам танд баярлалаа.
Дэлхий нийтээр өргөн тархсан
Манай Их сургууль хамтын ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын олон сургалт, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, ижил төрлийн мэргэжлийн их дээд сургуулиудтай хамтран ажилладаг. БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Ардын цагдаагийн академитай бид 2016 онд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулан тав дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд . Манай Их сургуулийн төдийгүй манай улсын боловсролын салбарын түүхэнд Вьетнамын иргэд Монгол Улсад магистр, докторын зэрэг хамгаалсан ховорхон тохиолдлын нэг бол ахмад Дин Ван Ту-гийн докторын хөтөлбөрт суралцсан явдал юм. Энэ нь манай хоёр сургуулийн түүхийн хуудсыг баяжуулахаас гадна хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бодит илрэл болсон юм” гэж хэллээ.

241230899 596156758232483 5424443608754616048 n

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Зоан Хань Дам:

Манай улсын иргэн, ахмад Дин Ван Ту Дотоод хэргийн Их сургуулийн докторын хөтөлбөрт амжилттай суралцаж төгсөөд докторын диплом гардуулах ёслолын ажиллагааг Их сургуулийн ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулсанд баяртай байна. Цаашид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын цагдаагийн академитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Элчин сайдын зүгээс дэмжиж, туслаж ажиллах болно. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

241397774 360977395661984 3251665384262236336 n

БНСВУ-ын иргэн, ахмад Дин Ван Ту: Би Дотоод хэргийн их сургуулийн докторын хөтөлбөрт суралцаж төгсөөд өнөөдөр Их сургуулийн эрдмийн хамт олны зүгээс докторын дипломыг маань хүндэтгэлтэйгээр гардуулан өгч байгаад баяртай байна. Миний эрдмийн ажлыг удирдаж, чиглүүлж өгсөн доктор /Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар доктор /Ph.D/, дэд профессор, дэд хурандаа Г.Лхагвамаа болон бүх эрдэмтэн багш нартаа баярлалаа. . Баярлалаа.
Ёслолын үйл ажиллагааны төгсгөлд Дотоод хэргийн их сургуулийн захирал доктор/Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын цагдаагийн академитай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн ажиллах хүсэлтэйгээ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Зоан Хань Дамд илэрхийлсэн юм.

241295198 815548919127114 4877406381066192355 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.