СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Чингис хаан” банкны ТУЗ-ийн гишүүд барьцаа хөрөнгөгүй зээл авч эрсдэлд оруулсан уу

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Иргэдийн итгэлцэл дээр явуулдаг бизнес болох банкны үйл ажиллагаа манай улсад тийм ч тогтвортой байж чадалгүй доголдож, үүдээ барих болсон нь ч цөөнгүй. Сүүлийн үеийн хамгийн тод жишээ гэвэл “Чингис хаан” хэмээх арилжааны банк.

2019-2020 оны өвлөөс л иргэдийн харилцах болон хадгаламжийн дансанд байгаа мөнгийг өгөхгүй байнга хойшлуулж, эцэстээ үйлчлүүлэгчид нь нэгдэн тэмцээд ч мөнгөө авч чадахгүйд хүрээд буй билээ. “Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, 20 сая төгрөгийн гүйлгээ хийхээр очсон хүний мөнгийг ч гаргаж өгөхгүй, шилжүүлэх ч чадваргүй болж, харилцагч, хадгаламж эзэмшигчид нь сүүлдээ “Чингис хаан банкны хохирогчдын холбоо” төрийн бус байгууллага байгуулаад ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Тэд Монголбанкны холбогдох удирдлагатай уулзаад ч шийдтэй хариу сонсож чадахгүй, .

Хадгаламжийн даатгалын корпорац зарга мэдүүлэв

“Чингис хаан” банкаар дамжуулсан гүйлгээ, орлогыг түргэн гүйцэтгэх чадваргүй болж, олон харилцагч, хадгаламж эзэмшигчээ хохироож буйтай холбоотойгоор ТУЗ-ийнхөн болон гүйцэтгэх удирдлагыг нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойш АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж эхэлсэн.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг нээгээд байсан. Тус банканд татвар төлөгчдийн улсдаа тушаасан, Засгийн газрын, төсвийн байгууллагуудын, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн гэх зэргээр нэлээд олон тэрбум төгрөг байршуулсан гэдэг. Тодруулбал, Засгийн газрын мэдлийн 9.61 тэрбум төгрөгийг жилийн 2.3 хувийн хүүтэй авсан байна.

ИНЕГ-ынхан 2.6 тэрбум төгрөг 3.6 хувийн хүүтэй байршуулаад авч чадаагүй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн. . Мөн улсын тэмдэгтийн хураамжид 13 сая гаруй төгрөг гаргуулж Төрийн санд оруулахаар болсон билээ. Бас АТҮТ, Засгийн газрын автобааз, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрийн гээд нийт долоон тэрбум төгрөг эл банканд хадгалуулсан байдаг. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангийн 101.7 тэрбум төгрөгийг жилийн 10.2 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 28.38 тэрбумыг зургаан хувийн хүүтэй хадгалж байж. Эдгээрээс НДЕГ-ынхан дээрх шүүхэд хандаж мөнгөө нэхэмжилсэн билээ. Өдгөө тэгвэл . Тус шүүх эл хэргийг нь хараахан шийдвэрлээгүй, түдгэлзүүлчихээд буй аж.

Бидэнд олдсон мэдээллээр тус корпорац 16.2 тэрбум төгрөгийг жилийн 10 хувийн хүүтэй хадгалуулсан байж. Татан буулгаж ч болзошгүй байдалд хүрсэн Хөгжлийн банкнаас “Чингис хаан”-д мөнгө хадгалуулсан, ТОСК, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Тавантолгой төмөр зам” зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжийн олон тэрбум төгрөг дансанд нь орсон байдаг юм билээ.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой”-н 49.7, Хөгжлийн банкны 26.1 тэрбум төгрөгийг гурав, 13 хувийн хүүтэй байршуулсан аж. “Чингис хаан” банканд Засгийн газар, төсвийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд, сангууд, бусад байгууллагын гээд нийт 243.8 тэрбум төгрөг байх ёстой гэсэн урьдчилсан тооцоо бий юм билээ.

“Нью стандарт финанс”-ынхан хууль зөрчсөн байж болзошгүй

. Түүнээс эл банкны хувьцааг “Нью стандарт финанс” ХХК-ийнхан худалдан авсан байдаг. Харин эл компанийн 46 хувийг “Могул ибиз” ХХК-ийн эзэн Д.Батаа, 31 хувийг “Нүүдэлчин” группийн Ш.Бүтэд, 23 хувийг “Степ гоулд” компанийн хувьцааны тодорхой хэсгийг авсан иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг гэдэг. Хууль сахиулах байгууллагынхан тус банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдуулан хэрэг нээн шалгаж буйг дээр дурдсан.

Тодруулбал, “Чингис хаан банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, эрх бүхий албан тушаалтнууд хувьдаа болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгож, Монголбанкнаас баталсан зээл олгох дүрэм, журмыг зөрчиж их хэмжээний санхүүжилтийг өөрсдийн компаниудад өгсөн. Уг зээлээ буцаан төлөөгүйн улмаас хохирол учирсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлсэн.

АТГ-т эл хэргийг мөрдөж байгаад прокурорын байгууллагаас харьяаллыг нь өөрчлөн ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна. Эх сурвалжуудын өгүүлснээр Эрүүгийн хуулийн 18.13-4 дэх хэсэгт заасан “Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж буй гэнэ.

Бидэнд олдсон мэдээллээр тус банкны хувьцаа эзэмшигч . Түүгээр зогсохгүй дээрх зээлийн 82 тэрбум нь барьцаа хөрөнгөгүй, барьцаалсан хөрөнгө нь шаардлага хангахгүй байжээ. Өөрөөр хэлбэл, 55.5 тэрбум шахам төгрөгийн зээл барьцаа хөрөнгөгүй байгаа бол барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй нь 26.6 тэрбумаар үнэлэгдэж буй юм. Тухайлбал, Д.Батаагийн хамаарал бүхий “Стандарт групп”, “Могулибиз” ХХК нь “Хан хиллс” гэх орон сууцын хотхон барьж иргэдэд борлуулсан бөгөөд зарагдаагүй үлдсэн орон сууц, оффисын барилга зэрэг үл хөдлөх хөрөнгийг банкны активд бүртгүүлэх, өндөр үнийн дүнтэй зээлийн баталгаанд оруулж харилцагч нарын хадгаламжийг эрсдэлд оруулсан байж болзошгүйг хянан шалгагч тогтоосон аж. Харин хувьцаа эзэмшигч Ш.Бүтэдийн тухайд төрсөн дүү, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн болон Ш.Жаргал, Ш.Батнасан нартай нийлж хамаарал бүхий “Нүүдэлчин групп” ХХК, бусад аж ахуйн нэгжийн нэрээр 37.9 тэрбумыг  барьцаагүй авч, буцааж төлөөгүй гэж Монголбанкны шинжээч дүгнэсэн гэнэ.

Харин гурав дахь хувьцаа эзэмшигч Ц.Баярсайхан нь нөхөр Б.Батхүүгийн хамтаар эзэмшдэг “Инфохаб”, “Голден нагетс” ХХК зэрэг аж ахуйн нэгжийнхээ нэрээр 35.6 тэрбум гаруй төгрөг барьцаагүйгээр авч өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсныг хянан шалгагч тогтоосон байх юм.

ТУЗ-ийнхний авсан зээлүүд нь чанаргүй активд тооцогдож, эргэн төлөгдөх, эсэх нь эргэлзээтэй болсноор банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сангуудад хохирол учрахад хүрээд байна.

Шаардлага хангахаа больчихоод байхад Төвбанк хаацайлсаар суух уу

Уг нь 2010 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ баталж, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Банкны тухай хуулийн 16.1.1 дэх хэсэгт “Заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх шаардлагыг хангасан байна” хэмээн заасан байдаг. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17.3-т “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ.

Энэ шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс үүсэх анзыг Иргэний хуулийн 180 дугаар зүйлд заасан хэмжээгээр банк төлнө” хэмээн хуульчилсан. Эдгээрээс гадна. Түүгээр ч зогсохгүй Төвбанкнаас тус арилжааны банканд 2020 оны аравдугаар сард явуулсан иж бүрэн шалгалтаар санхүүгийн байдлын үнэлгээ нь 0 оноо авч “Муу” гэж дүгнэгджээ. Тиймээс Банкны тухай хуулийн дээр дурдсан заалтуудаас гадна 16.1.2-ын “Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх”, 17.1 дэх хэсэгт заасан “Банкнаас аливаа этгээд, түүнтэй холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй”, 17.2-ын “Банкнаас гаргах баталгаа, батлан даалтын нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна” гэх заалтыг зөрчсөн гэж үзсэн юм билээ.

Нөхцөл байдал иймдээ хүрчихээд байхад Монголбанк өдий болтол яагаад “Чингис хаан” банкны үйл ажиллагааг хэвийн явуулаад байна вэ гэдэг нь эрхгүй анхаарал татна.

2020 оны наймдугаар сарын 18-нд улсын ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис хэвлэлийн бага хурал хийхдээ “Манай улсад дампуурах эрсдэлтэй хоёр банк байна” гэж мэдэгдэж байсан. Харин маргааш нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Дампуурах эрсдэлтэй банк байхгүй. Бүх арилжааны банк хэвийн ажиллаж байгаа” гэсэн утгатай хариу мэдэгдэл хийж байсан билээ. Тэгвэл тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчид нийлж байгуулсан хохирогчдын холбооны төлөөлөл нь мөн хэвлэлийн бага хурал хийж, “Чингис хаан” банкны үйл ажиллагаа илтэд доголдсон бөгөөд хэвийн ажиллаж буй гэхэд нийцэмгүй нөхцөл байдалд орсон.

Монголбанканд удаа дараа хандаж, холбогдох арга хэмжээ авахыг хүссэн ч Төвбанкны зүгээс хариу өгдөггүй. Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь “Дампуурах эрсдэлтэй банк байхгүй” гэж мэдэгдсэн нь арилжааны болон Монголбанкны удирдлага хоорондоо холбоо хамааралтай гэж хардахад хүргэж байна” хэмээж байсан юм.

Уг нь Банкны тухай хуулийн 68.1-т “Монголбанк нь дараах үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилно”, 68.1.1-т “Энэ хуульд заасан албадлагын арга хэмжээний хүрээнд банк байгуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан”, 68.1.2-т “Банканд энэ хуульд заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гарсан” гэж дүгнэсэнд үндэслээд “Эрх хүлээн авах”, татан буулгах ёстой гэж Төвбанкны шалгалтын ажлын хэсгийнхэн үзэж. Гэвч . Цаашид хэдий болтол “Чингис хаан” банк үйл ажиллагаа явуулсан нэртэй, шүүх хэчнээн нэхэмжлэгчийн гомдолд хэрэг нээх бол доо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.