СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмгөөлөгчийг шүүгчид хахууль зуучлан өгсөн гэм буруутайд тооцсон ч хариуцлагаас чөлөөлөв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр өмгөөлөгч М.Цэндсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Тэрбээр “Салхитын мөнгөний орд”-ын гэх шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн офицер, алтны компанийн эзэд зэрэг албан тушаалтан холбогдсон дуулиант хэргийн нэг яллагдагч байсан юм.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн эрх бүхий албан тушаалтан Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нараас хахууль авч, тэдэнд ашигтай шийдвэр гаргуулахад оролцсон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан Б.Цолмонбаатарт өмгөөлөгч М.Цэндсүрэн хахууль зуучилсан хэрэгт холбогдсон. Тодруулбал, иргэн Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Б.Эрдэнэбилэг, “Техник форум” ХХК-д холбогдох, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлүүлэхийн тулд шүүгч Б.Цолмонбаатарт 35 сая төгрөгийн хахуулийг зуучлан авч өгсөн үндэслэлээр НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Уг нь дээрх өмгөөлөгчийн гэм буруутай, эсэхийг 2020 оны тавдугаар сард дээрх шүүх хэлэлцэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол Улсын дээд шүүхийн шүүгч нар М.Цэндсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, шийтгэх тогтоол, магадлалын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалан НПГ-ын хяналтын прокурор Д.Пүрэвдагва, О.Доржмаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас М.Цэндсүрэнгийн ялын зүйлчлэлийг өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн 270.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгч авахад зуучилсан” гэм буруутай гэж дүгнэсэн байна. Улмаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.150

Хулгай хийсэн нь үнэн тэгээд ямар ч ялгүй ийм байж болохуу

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.150

Хулгай хийсэн нь үнэн тэгээд ямар ч ялгүй ийм байж болохуу

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.143

Амар болж дээ.энэ шүүх гэж .Йим байхад авлига хээл хахууль гаарч өгнөө.Идсэн нь хождог цаг үед хэзээ дуусах юм бол доо.

Зочин
2 жилийн өмнө
202.9.47.40

шүүхэд итгэснээс хувиин арга хэмжээ нагөө халуун ус боожгой руу нь хатуу боловч шударга шиитгэл

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.