БИЧЛЭГ: Казахстаны цэргийн баазад дэлбэрэлт болж, 13 хүн амиа алджээ

Казахстан улсын Жамбыл мужийн Байзак дүүргийн цэргийн бааз дахь зэвсгийн агуулахад дэлбэрэлт болж, нийт 13 хүн амиа алдсан гэж тус улсын Онцгой байдлын яамны хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.

Уг мэдэгдэлд "Жамбыл мужид болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүний тоо 13-т хүрсэн. Өөр нэг хүний цогцос олдож, хэн болохыг нь тогтоосон" гэж бичсэн байна. Үүнээс өмнө ослын улмаас 12 хүн амиа алдсан гэж тус яамнаас мэдээлсэн юм.

1056019210 0 714 1333 1714 1920x0 80 0 0 93377cbf2855fb4db64f38bdc4804acd

Хэргийг тодруулбал, Тус дэлбэрэлтийн улмаас нийт 98 хүн шархадсан бөгөөд тэдний дунд Онцгой байдлын яамны 50 албан хаагч байгаа аж.

Албаныхан ойролцоох тосгоныг нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулсан бөгөөд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 8 дугаар сарын 29-ний өдрийг үндэсний уй гашуудлын өдөр болгон зарласан байна.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.