Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэнтэй болж байна

Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй нэгэн томоохон тохижилтын нэг бол Тахилт буюу ЗЗ дугаар хорооны “Цагдаа толгой” орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажил юм.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад 750 метр дугуйн зам, 50 машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, худаг зэргийг цогцоор нь шийдсэн. Түүнчлэн 1500 орчим нарс, хайлаас суулган, 22 мянган ам метр талбайг зүлэгжүүлэх ажлыг хийн, ногоон байгууламжийн усалгааны системийг суурилуулаад байна.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болж байгаа юм.

sniiiip

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.