О.Пүрэв 49 хоромд өрсөлдөгчөө нам цохилоо

Холимог тулааны One Championship холбооны ээлжит "BATTLEGROUND III" тулаан урьд шөнө явагдлаа. 

Purev Otgonjargal 1200X800 2 01 

"BATTLEGROUND III" тулаанд 12 шилдэг тулаанчийн зургаан тулаан явагдсан ба тулааны салхийг хагалан тулалдсан "Гаруда ММА" клубын тамирчин "Ардын хүү" хочит О.Пүрэв Их Британи улсын тамирчин, мэргэжлийн дэвжээнд зургаан тулалдаж тав ялсан Бэн Ройлыг хүнд цохилтоор буулган авлаа. Тулаан эхлээд ердөө 49 хоромын дараа О.Пүрэв баруун гарын хүчтэй цохилтоор өрсөлдөгчөө сөхрүүлсэн ба энэ үдшийн шилдэг хүнд цохилтоор тооцогдсон байна. 

Purev Otgonjargal Ben Royle BATTLEGROUND III 1920X1278 6

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.