84 дүгээр сургуулийн урд байрлах 53 ширхэг тоосгон гараашийг буулгана
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөөс өгсөн үүргийн дагуу дүүргийн 18 дугаар хороо 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 ширхэг тоосгон гараашийг 8 дугаар сарын 29-ний өдөр буулгахаар болжээ.

Тус гараашуудыг буулгахтай холбогдуулан гарааш тус бүрд шаардах хуудас нааж байршууллаа.
Гараашуудыг буулгасны дараа 18 дугаар хорооны иргэдээс санал асуулга явуулж шаардлагатай ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоолоос аль нэгийг барина гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.