"Дээлтэй Монгол" наадамд зургаан улсаас 5000 гаруй хүн оролцжээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол" наадам энэ жил цахимаар болж, шшилдгүүдээ тодруулжээ. 

2006 оноос эхэлж,15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Дээлтэй Монгол" наадам өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, дэлхий дахинд монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилготой юм. 

Энэ жилийн “Дээлтэй Монгол" наадмыг “Dance Chance” энтертайнменттай хамтран цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар “Дээлтэй монгол чалленж”, “Dance chance” бүжгийн уралдааныг нэг сарын хугацаанд зохион байгуулсан байна.

“Дээлтэй Монгол чалленж” уралдаан цахим орчинд 1.2 сая хүнд хүрч, 624 мянган хүн үзсэн байна. Харин бүжгийн уралдаанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 20 аймаг болон Герман, Солонгос, Япон, АНУ, Швед зэрэг зургаан улсаас нийт 5000 гаруй оролцогч оролцож, 200 гаруй бичлэг ирүүлсэн нь үндэсний хэмжээний томоохон уралдаан болсон юм.

Үүнээс тус уралдаан бүх насны хүмүүсийг хамруулж чадсаныг харж болно.  Уралдааны шилдгүүдийг шалгаруулж, шагналыг нь өнөөдөр гардууллаа.

Тэргүүн байрт: Өвөрхангай аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх “Ирмүүн” хамтлаг,
Дэд байрт: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Говийн уянга борхойн дэг хүүхдийн бүжгийн чуулгын сурагчид,
Гуравдугаар байрт: Улаанбаатар хотын Багануур дүүргийн эгч дүүсийн "Хөгжмийн 7 эгшиг" хамтлаг
Тусгай байрт: “Хан Монгол” морин циркийн Солонгос улсын Жэжү хотоос оролцсон уран бүтээлчид,
                              Сэлэнгэ аймгийн Мандал сумаас оролцсон М.Маргад нар тус тус шалгарсан юм.

238560819 395971102149688 4525113582604634409 n 20210818092835

238827590 269487287985365 5834270087483776222 n 20210818092836

238691691 291346582751875 8845366944085554580 n 20210818092416

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.