НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцож 30 хоног хорилоо

Нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ын ерөнхий прокуророор ажиллаж байгаад өнгөрсөн хавар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ш.Нямдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Энэ хүрээнд АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн мягмар гаргийн үдэш гэрт нь нэгжлэг хийж, улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг албадан саатуулаад байсан юм. Тэгвэл НПГ-аас түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн цагдан хорих санал хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол хүлээн авч өчигдөр (2021.08.05) хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Хэрхэн шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын олон нийттэй харилцах ажилтнаас тодруулахыг хүссэн ч ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм. Уг нь шүүхийн тухай сүүлийн үеийн хуулиудад шүүх нээлттэй, ил тод байна хэмээн заасан.

Тодруулбал, хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аар баталсан Шүүхийн тухай хуулийн 12.1-т “Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна”, 12.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна”, 12.4-т “Шүүх өөрийн цахим хуудастай байх бөгөөд шийдвэр, үйл ажиллагаагаа олон нийтэд тогтмол мэдээлнэ”, 12.5 дахь зүйлд “Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлнэ. Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журмыг Ерөнхий зөвлөл батална” гэж хуульчилсан. Гэтэл .
Баттай эх сурвалжуудаас бидэнд өгсөн мэдээллээр . Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Ш.Нямдорж прокурорын гэрт нэгжлэг хийх явцад мөрдөгчид их хэмжээний ам.доллар, төгрөг хураасан бөгөөд мөн жолоочийнхоос нь ч багагүй хэмжээний ам.доллар эд мөрийн баримтаар хураан авсан гэх мэдээлэл бий.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.