М.Энхсайханыг Ерөнхийлөгч уучилжээ
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлж, хугацаанаас өмнө шоронгоос суллах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргажээ.
Энэ талаар М.Энхсайханы охин Э.Хонгорзулаас тодруулахад "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх миний аавд уучлал үзүүлсэн зарлиг гаргасанд маш их баяртай байна. Зарлиг албажсан даруйд аавыгаа гаргаж авах гээд хүлээж байна" гэх хариуг өглөө.
Улсын Дээд шүүх 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр М.Энхсайханд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Монгол Улсын сайдаар ажиллаж байх үедээ Лексус 570 маркийн машиныг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай хэмээн үзэж дөрвөн жилийн хорих ял оноож байв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.