Шинэхэн аварга Тэрүфүжи Г.Ган-Эрдэнэ Япон улсын иргэн боллоо

1363e745 01

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь мэргэжлийн сумод 10 жил хүч үзэж дөрвөн удаа түрүүлсний эцэст сумо бөхийн дээд цол болох Ёкозүна цолыг өнгөрсөн сард хүртсэн билээ. Японы хэвлэлүүдэд "Ирээдүйд дэвжээ өвлөх зорилгоор Исэгама дэвжээний монгол аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр Япон улсын иргэн боллоо" хэмээн мэдээлж байна. /эх сурвалж: www.nikkei.com/

Жич: Сүмо бөхөөс зодог тайлсны дараа сүмогийн холбоондоо үлдэх цаашлаад дэвжээний эзэн болохын тулд заавал Япон улсын иргэн байх шаардлага тавигддаг. 

Тэрээр Япон иргэншил авсан гадаадын тав дахь аварга болж байгаа юм. Тодруулбал: Өмнө нь Америк гаралтай Акэбоно, Мусашимаругаас гадна Монгол аваргууд болох Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар Япон улсын иргэн болоод байгаа юм.    

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.