СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-08-04

Коронавирусийн халдвар авсан 855 хүн хүнд, 190 хүн маш хүнд гэх оноштой байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод 467, орон нутагт 977, нийт 1444 коронавирусын халдварын тохиолдол нэмэгдсэн байна. Харин зургаан иргэн коронавирусийн халдвараар нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараар нийт 833 иргэн нас бараад байна. 

Одоогийн байдлаар 9188 хүн коронавирусийн халдвараар өвчлөн эмчлүүлж байгаа бол 9310 иргэн гэрийн хяналтад байна. Үүнээс 5596 нь хөнгөн, 2457 нь хүндэвтэр, 855 хүнд, 190 хүн маш хүнд гэсэн оноштой байна. 

Харин дархлаажуулалтын хувьд Нийслэлд коронавирусын эсрэг вакцины I тунд нийт хүн амын 72.3%, II тунд нийт хүн амын 66.0% хамрагджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.