Х.Болортуяа олимпын наадмыг ялалтаар эхлүүллээ

"Токио-2020" олимпын наадам өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

10 өдрийн дараах байдлаар медалийн чанараар БНХАУ-ын баг, тамирчид 29 алт, 18 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол АНУ-ын баг 22 алт, 27 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Харин Монгол улсын баг тамирчдын хувьд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай аварга мөнгө, эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73кг жинд Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж 54-д эрэмбэлэгдэж байна. 

Медалийн хүснэгтийг тэргүүлэгч /2021.08.03/

Өнөөдөр манай чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид болох "Лондон-2012" олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэцэг хүрэл медалийн төлөө, ОУХМ Х.Болортуяа эмэгтэйчүүдийн -62кг жинд хэсгийн барилдаануудаа хийж байна. 

Дөнгөж сая ОУХМ Х.Болортуяа эхний учраа болох өсвөр үеийн дэлхийн хошой аварга Энэтхэгийн бөхийг ялж шөвгийн наймд үлдлээ. Тун удахгүй 1/4 шигшээд Болгарын Тайбе Юсейн, Бразилын Луис Нунес нарын ялсантай барилдана.

Харин МУГТ С.Батцэцэгийн хувьд Улаанбаатарын цагаар 20:00 цагт хүрэл медалийн төлөө "Жакарта-2018" Азийн наадмын хүрэл медальт Киргизстаны Мээрим Зуманазароватай барилдана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.