Монголын баг, тамирчдын өнөөдрийн хуваарь /2021.08.1/

"Токио-2020" олимпын наадам өнөөдөр ес дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Есөн өдрийн дараах байдлаар медалийн чанараар БНХАУ-ын баг, тамирчид 21 алт, 13 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол АНУ-ын баг 18 алт, 19 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Харин Монгол улсын баг тамирчдын хувьд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай аварга мөнгө, эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73кг жинд Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж 54-д эрэмбэлэгдэж байна. 

Медалийн хүснэгтийг тэргүүлэгч /2021.08.1/

2021.08.1-ний өдөр /Ням гараг/

Монголын баг тамирчдын хуваарь /Улаанбаатарын цагаар/

11:30 цагт Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлагын төрөлд Э.Даваахүү цэц сорино.
10:30 цагт Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 76кг жинд дэхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт МУГТ О.Бурмаа - Минагава Хирое /Япон/
16:40 цагт Боксын эрэгтэйчүүдийн -57кг жинд МУГТ Э.Цэндбаатар - Алберт Батыргазиев /ОХУ/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.