Ц.Цогтбаатар дагах барилдааны салхийг хагална

"Токио-2020" олимпын наадам өнөөдөр найм дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Энэ өдөр жүдо бөхийн холимог багийн барилдаан явагдаж байгаа ба Монгол улсын баг хүчирхэг БНСУ, Оросын олимпын багуудтай В хэсэгт багтсан ба эхний барилдаанаа БНСУ-ын эсрэг хийж 4:1 харьцаагаар ялалт байгуулсан билээ. 

Монгол 4:1 БНСУ
Монгол 4:1 БНСУ

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Оросын олимпын багт 4:2 харьцаагаар хожигдсноор дагах барилдаан хийх боллоо.

Манай баг дагах барилдаанд Германы багтай хийх ба Германы баг А хэсэгт Японы багийг "сандаргасан" хүчтэй баг. 

Дагах барилдааны дараалал болон бүрэлдэхүүн
Дагах барилдааны дараалал болон бүрэлдэхүүн

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.