Монголын баг, тамирчдын өнөөдрийн хуваарь /2021.07.30/
"Токио-2020" олимпын наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Зургаан өдрийн дараах байдлаар медалийн чанараар БНХАУ-ын баг, тамирчид 16 алт, долоон мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол олимпын наадмыг зохион байгуулагч Япон улсын баг 15 алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Харин Монгол улсын баг тамирчдын хувьд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай аварга мөнгө, эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73кг жинд Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж 40-д эрэмбэлэгдэж байна.

2021.07.30-ны өдөр /Баасан гараг/
Монголын баг тамирчдын хуваарь /Улаанбаатарын цагаар/
08:00 цагт Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлагын төрөлд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар цэц сорино.
10:00 цагт жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100кг жинд МУГТ Ө.Дүүрэнбаяр - Б.Олтибоев /Узбекистан/
18:10 цагт Усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөлт сэлэлтийн төрөлд М.Дэлгэрхүү өрсөлдөнө. М.Дэлгэрхүү хэсэгтээ Малави, Эритри, Кипр, Филиппин, Босни ба Херцеговин, Армени болон дүрвэгчдийн багийн тамирчидтай уралдана.
18:32 цагт Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөлт сэлэлтийн төрөлд Б.Энххүслэн өрсөлдөнө. Тэрээр Гана, Антигуа ба Барбуда, Камерун, Сент Льюс, Замби, Фижи, Пакистан улсын тамирчидтай уралдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.