Монголын баг, тамирчдын өнөөдрийн хуваарь /2021.07.29/
"Токио-2020" олимпын наадам өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Таван өдрийн дараах байдлаар медалийн чанараар олимпын наадмыг зохион байгуулагч Япон улсын баг 13 алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол АНУ-ын баг, тамирчид 12 алт, 11 мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Харин Монгол улсын баг тамирчдын хувьд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай аварга мөнгө, эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -73кг жинд Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж 40-д эрэмбэлэгдэж байна.

2021.06.29-ны өдөр /Пүрэв гараг/
Монголын баг тамирчдын хуваарь /Улаанбаатарын цагаар/
08:00 цагт Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны төрөлд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар цэц сорино.
10:30 цагт жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100кг жинд МУГТ Л.Отгонбаатар - М.Григори /Эстон/
11:00 цагт жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78кг жинд О.Мөнхцэцэг - Ланир Инбар /Израиль/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.