СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-07-28

Ч.Болортуяа: ДЭМБ-аас вакцины гурав дахь тунг зөвлөөгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа"Монгол Улсын нийт хүн амын 60% коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Одоогийн байдлаар 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулж байна. Хүүхдүүдийг бүрэн вакцинжуулснаар хүн амын 70 орчим хувьд хүрэх тооцоолол гарч байгаа.

ДЭМБ-аас вакцины гурав дахь тунг зөвлөөгүй байна. Дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцинжуулалт хүртээмжгүй байгаа. Зарим улс орнууд эхний тун вакцинд ард иргэдээ хамруулаагүй байхад гурав дахь тун вакциныг хийх нь зохимжгүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөсөн. Гэсэн ч гурав дахь тунгаа хийж байгаа болон туршилтаар хийж буй улс орнууд байгаа тул энэ асуудлыг ЭМЯ болон холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн судалж байна.  Гэхдээ Засгийн газар болон УОК-ын хуралдаанаас шийдвэр гараагүй байна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.