Б.Ганхайч эхний өрсөлдөгчөө цэвэр яллаа
"Токио-2020" олимпын наадам, жүдо бөхийн дөрөв дэх өдрийн барилдаан Ниппон Будокан ордонд үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -81кг, эмэгтэйчүүдийн -63кг жингийн барилдаанууд явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд: Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Ганхайч хүч үзэх ба тэрээр эхний тойрогт Мексикийн А.Прискатай есөн минут гаран барилдаж цэвэр яллаа. Удаах тойрогт Бээжин-2008 олимпын наадмын хүрэл медальт Бразилын алдарт К.Куадростой барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь 2019 онд нэг удаа учраа таарахад Б.Ганхайч ялж байсан түүхтэй.

Эрэгтэйчүүдийн -81кг жинд: Дэлхийн аваргын алт, хүрэл медальт С.Моллай энэ жинд Монгол улсыг төлөөлөн барилдах ба тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн байна. Тун удахгүй манай бөх Жакарта-2018 Азийн наадмын аварга Казахстаны Дидар Хамзатай барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоёр удаа учраа таарахад Д.Хамза даваад байгаа.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.