Ц.Цогтбаатар эхний учраагаа цэвэр ялсан барилдааны бичлэг

"Токио-2020" олимпын наадам, жүдо бөхийн гурав дахь өдрийн барилдаан Ниппон Будокан ордонд үргэлжлэн явагдаж байна. 

1EDF7576 1620238087 1620238087 01 01 01 01

Өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаанууд явагдаж байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жинд: Рио-2016 олимпын наадмын мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа хүч үзэх ба тэрээр эхний тойрогт залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Словенийн К.Кажад ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Эрэгтэйчүүдийн -73кг жинд: Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Гвинейн В.Самбатай барилдан цэвэр яллаа. Удаах тойрогт тун удахгүй Монака улсын бөхтэй барилдана. 

Бичлэгийн эх сурвалж: Onon Batkhuyag

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.