СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-12

Өнгөрсөн хоёр хоногт зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 518 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 316 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт  2 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4 хүн амь хохирсон байна.

Нийслэлд

2021.07.10-ны өдрийн 02:00 цагийн орчим Баянзүрх дүүрэгт
 Хонхорын замд суудлын автомашин онхолдож, зорчигч амь хохирсон.

2021.07.10-ны өдрийн 14:00 цагийн үед Сүхбаатар дүүрэгт мотоциклын жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.

2021.07.10-ны өдрийн 11:30 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт бага оврын ачааны автомашины жолооч, явган зорчигч мөргөж гэмтээсэн.

2021.07.10-ны өдрийн 17:00 цагийн орчим Баянзүрх дүүрэгт суудлын 2 автомашин мөргөлдөж, 2 зорчигч гэмтсэн.

2021.07.10-ны өдрийн 02:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэгт Хонхорын замд суудлын автомашин

2021.07.11-ний өдрийн 21:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэгт  суудлын автомашины жолооч автомашин мөргөж, зорчигч гэмтсэн.

2021.07.11-ний өдрийн 01:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэгт  суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтсэн.

Орон нутагт

2021.07.10-ны өдрийн 12:00 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум Дэмчогийн хийд явах шороон замд суудлын автомашин онхолдож, зорчигч 1 хүний амь хохирч, 2 хүн гэмтсэн.

 2021.07.11-ний өдрийн 11:00 цагийн орчимд Сүхбаатар аймагт суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж амийн хохироосон.

2021.07.11-ний өдрийн 11:00 цагийн орчимд Увс аймгийн нутагт ачааны автомашин онхолдож жолооч, зорчигч нарын 2 хүний амь хохирсон.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 97 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслээ тойрч харах, орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, гэрлээ шилжүүлж явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.