Конорын хөл хугарч, цааш тулалдаж чадсангүй
Энэ өдөр тулааны спорт сонирхогчид нэгэн гайхалтай тулааны гэрч болохоор UFC-264 тулааныг шимтэн үзлээ.
UFC-264 тулаанд нийт 26 тулаанчийн 13 тулаан явагдсан ч үзэгчдийн анхаарлын төвд Конор МакГрегор болон Дастин Пойрейр нарын шийдвэрлэх гурав дахь тулаан байлаа.
Оргил тулааны нэгдүгээр үе үзэгчдийн хүсэн хүлээсэн ширүүн тулаанаар эхэлсэн ч цаг дуусахын өмнөхөн Конорын хөл хугарч тулаан өндөрлөлөө. Тулааны дараа Конор: "Энэ бол төгсгөл биш, би заавал эргэж ирэх болно" хэмээн хэлснийг Дэна Уайт ч дараах үгээрээ баталлаа. Дена Уайт: "Өнөөдрийн тулааны үр дүн бол хэний ч хүсээгүй үр дүн байлаа. Конорын хөл бүрэн эдгэсний дараа бид дөрөв дэх тулааны талаар ярилцана" хэмээн хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.