"Маракана" цэнгэлдэхэд Аргентинчууд ялалт байгууллаа

Өдгөөгөөс 105 жилийн тэртээ анхлан зохион байгуулагдаж эхэлсэн Америкийн цом тэмцээнд Аргентин улсын шигшээ баг 15 дахь удаагаа түрүүллээ. 

 

Хамгийн сүүлд 1993 онд түрүүлснээсээ хойш хэд хэдэн удаа финалд шалгарч байсан түрүүлж чадалгүй явсаар 28 жилийн дараа дахин түрүүлж Уругвай улсын 15 удаа түрүүлсэн амжилттай зэрэгцэж ирлээ. 

Лионел Месси дөрвөн гоолтойгоор мэргэн бууч болсон төдийгүй тэрээр шигшээ багийнхаа хамтаар анхны тивийн аваргын цомыг өргөж байна. 

Финалын тоглолт алдарт Маракана цэнгэлдэхэд өнөө өглөө болсон ба тус бүр хэсгээ итгэл төгс тэргүүлж, улмаар хасагдах шатанд хүчирхэг өрсөлдөгчдөө буулган авсан Аргентин, Бразил гэсэн мөнхийн өрсөлдөгчдийн халуухан "тулаан" болсон юм. Тоглолтын ерөнхий агуулгаар Бразилчууд илүүрхэж байсан ч хожлын бөгөөд тоглолтын цорын ганц гоолыг Анхил Де Мариа 22 дахь минутад орууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.