Хакухо аваргын барилдаан тун сонирхолтой өрнөлөө
Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн долоо дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Долоон өдрийн дараах байдлаар их аварга Хакухо М.Даваажаргал, озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын монгол бөхчүүд нэг ч унаагүйгээр башёг тэргүүлсэн хэвээр байна. Нагоя башёгийн долоо дахь өдрийн барилдааныг бүрэн эхээр нь нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Өчигдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүд бүгд ээлжит даваагаа авсан ба дараах барилдаануудыг хийлээ.
- Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /5-2/ - Маэгашира 14 Чиёоноо /2-5/
- Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан /4-3/ - Маэгашира 6 Оношо /2-5/
- Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /5-2/ - Маэгашира 8 Такарафүжи /4-3/
- Маэгашира 6 Кирибаяама Б.Лхагвасүрэн /5-2/ - Маэгашира 8 Аойяама /3-4/
- Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров /4-3/ - Озеки Шодай /3-4/
- Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /7-0/ - Маэгашира 4 Котоеко /2-5/
- Ёкозүна Хакухо М.Даваажаргал /7-0/ - Маэгашира 3 Тобизару /3-4/
Ичиножо А.Ичинноров өчигдрийн барилдаанд хүчирхэг озеки Шодайг давлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.