Үзэгчдийн хүсэн хүлээсэн тулаан маргааш болно

Холимог тулаан сонирхогчид нэгэн зүгт анхаарлаа хандуулж байгаа нь UFC-264 тулааны оргил тулаан болох Конор МакГрегор болон Дастин Пойрейр нарын тулаан юм. 

155411 tv news feature conor mcgregor vs dustin poirier 2 fight where and how to watch it image1 zidqp5ox6y 01 

Тэд өдгөөгөөс долоон жилийн өмнө анх нүүр тулж байсан ба ердөө нэгдүгээр үед Конор МакГрегор хүнд цохилтоор ялж байлаа. 

Харин хариу тулаан энэ оны эхэнд явагдаж Дастин Пойрейр хариуг нь барьсныг тулаан сонирхогчид маань тодхон санаж байгаа биз ээ. 

Шийдвэрлэх тулаан болоход хэдхэн цаг үлдээд байна. Тулааны өмнө тэд жингээ үзүүлж нүүр туллаа. Нүүр тулах үеэр Конор: "Дастин чи маргааш дуусна" хэмээн дайралт хийсэн бол Дастин харьцангуй тайван байж хариу үйлдэл үзүүлсэнгүй. 

Хэрэв тулаан эхний үед шийдэгдвэл тэр нь мэдээж Конорын ялалт байх магадлал харьцангуй өндөр. Харин хоёр, гуравдугаар үе хүртэл үргэлжилбэл Пойрейрын барилдаан илүүрхэх нь дамжиггүй. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.