? LIVE: Сумо бөхийн Нагоя башё /Долоо дахь өдөр/
Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн долоо дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Зургаан өдрийн дараах байдлаар их аварга Хакухо М.Даваажаргал, озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын монгол бөхчүүд нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна. Нагоя башёгийн зургаа дахь өдрийн барилдааны тойм болон монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтыг танилцуулж байна.
- Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /4-2/ - Маэгашира 14 Чиёоноо /2-4/
- Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан /3-3/ - Маэгашира 6 Оношо /2-4/
- Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /4-2/ - Маэгашира 8 Такарафүжи /4-2/
- Маэгашира 6 Кирибаяама Б.Лхагвасүрэн /4-2/ - Маэгашира 8 Аойяама /3-3/
- Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров /3-3/ - Озеки Шодай /3-3/
- Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /5-0/ - Маэгашира 4 Котоеко /2-4/
- Ёкозүна Хакухо М.Даваажаргал /5-0/ - Маэгашира 3 Тобизару /3-3/
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Котоекотой учраа таарсан ба хоёр бөхийн хувьд түрүү жилийн Нагоя башёд анх удаа учраа таарахад Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давж байлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.