СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-07-07

Тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 10 мянган төгрөгөөр нэмэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Гадаад орноос эх орондоо ирж буй иргэд тусгаарлах байрны төлбөрөөс гадна, нисэх онгоцны буудлаас тусгаарлах байр руу тээвэрлэх зардал болох нэг хүний 10 мянган төгрөгийг нэмж дансанд байршуулдаг байсан. 

Тэгвэл 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс Төв аймгийн Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Улаанбаатар хот доторх тусгаарлах байр руу нэг хүнийг тээврийн зардал 20 мянган төгрөг болж 10 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Учир нь шинэ нисэх онгоцны буудал нь хотын төвөөс 37 км зайтай юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.