Замын-Үүд боомтын зургаан албан тушаалтныг баривчиллаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу ХДЗХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан баг Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллаж байна.
Ажлын хэсгийнхэн Замын-Үүд дахь ажил хариуцсан дарга нарыг чөлөөлж, өөр хүмүүс томилсон.
Түүнчлэн АТГ, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн газар хамтран тус сумын онцгой комисс, авто тээврийн газрын дарга, Засаг дарга, түүний орлогчтой холбоотой хэрэг бүртгэлийн ажиллагааг эхлүүлж, нийт зургаан хүнийг түр саатуулан шалгаж эхэлжээ.
- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус суман дахь авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан,
- Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг,
- Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр,
- Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарыг Онцгой комиссын штабын нэр бүхий зургаан хүнийг АТГ, ЦЕГ-аас хойшлуулашгүйгээр баривчиллаа.
Прокурорын зөвшөөрлийн дагуу тухайн зургаан албан хаагчийг баривчилж, 48 цаг хорих зөвшөөрлийг аваад байгаа юм байна.
Бүх нийтийн амралтын өдөр Замын-Үүдийн боомт амрахгүй, ажиллах юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Тодруулбал, тэрбээр "Өчигдрийн Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаар Замын-Үүд боомтын ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв мөнгөний асуудал шийдэгдсэн. Хэд хэдэн ариутгалын цэг нээхээр болсон.
Мөн долоодугаар сарын 9-нөөс эхлээд ес хоног улс орон даяар амарна. Гэхдээ Замын Үүд боомт бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ асуудлыг Засгийн Газарт хүргүүлнэ. Түүнчлэн Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашааг ашиглаж Эрээн боомтоос орж ирж байгаа барааг халдваргүйжүүлэх шаардлагатай" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.