"Өгөөмөр өдөр" арга хэмжээний үеэр нийт 14712 ширхэг эд зүйлийг хандивлажээ

Хог хаягдлын тухай хууль, журмыг хэрэгжүүлэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж бууруулах, дахин ашиглах иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, хэрэггүй болсон эд зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгч, бараа бүтээгдэхүүний хэрэглээний насжилтыг нэмэгдүүлэх зорилгоор УБ хотын Ерөнхий Менежерийн 2021 оны 6-р сарын 11-ны өдрийн өөрт хэрэггүй эд зүйлсээ хэрэгтэй нэгэндээ өгөх, солилцох "Өгөөмөр өдөр" арга хэмжээг зохион байгуулах ажлын удардамжийн дагуу 4 дэх жилдээ 2021 оны 6-р сарын 18–27-ны өдрүүдэд "Өгөөмөр өдөр" арга хэмжээг УБ хотын 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулан ажиллалаа.

213144260 4310439268994479 7840589377787658048 n

213177368 4310439308994475 3696941952832995764 n

Энэ жилийн хувьд Ковид 19 цар тахал дэгдсэнтэй холбоотой иргэд, ААНБ-ууд хязгаарлагдмал оролцсон хэдий ч халдвар хамгааллын дэглэмийг сайтар дагаж мөрдөн зохион байгуулан ажилласан бөгөөд олон нийтээс Өгөөмөр машиныг явуулж өгөх хүсэлтийн дагуу 2 өдөр явуулан иргэд, ААНБ-с хандивын эд зүйлсийг цуглуулан ажилласан.

214550165 4310439755661097 4373034263630395171 n

Өгөөмөр өдөр 2021 арга хэмжээнд нийт 9 дүүргийн хэмжээнд 1,508 иргэн, ААНБ оролцон 14,712 ширхэг эд зүйлийг хандивласан ба эдгээрийн 6,841 гутал хувцас, 3,817 хүүхдийн тоглоом хувцас хэрэгсэл, 1,183 ном сэтгүүл, 513 цүнх гоёл чимэглэл, 380 гэр ахуйн хэрэгсэл, 190 хүнсний бүтээгдэхүүн, 93 электрон бараа, 12 гялгар уут, 1683 бусад бараа бүтээгдэхүүн цугларсан байна.

215219304 4310439545661118 2629315162272798537 n

214759377 4310439962327743 4361259590692507875 n

мэдэгдэн тухайн иргэдийг халдвар хамгааллын дэглэмийн баримтлан тодорхой хуваарийн дагуу олноор нь цуглуулахгүй байхаар хуваарилахаар зохион байгуулан ажиллаж байгаа бол УБ хотын Захирагчийн ажлын албан дээр цугларсан тодорхой тооны эд зүйлийг Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон бусад байгууллагатай хамтран зорилтот бүлгийн иргэдэд тараан ажиллахаар төлөвлөөд байна.
Тус арга хэмжээнд иргэд, .

215147328 4310440205661052 7446247769062805193 n

213332976 4310439505661122 3008904947085013514 n

212861285 4310440018994404 2688023911762931222 n

213307120 4310440128994393 696832743958627305 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.