Замын-Үүдийн ажил хариуцсан дарга нарыг чөлөөлж, дараах хүмүүсийг томиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу ХДЗХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан баг Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн Замын-Үүд дахь ажил хариуцсан дарга нарыг чөлөөлж, өөр хүмүүс томилжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Өнөөдрөөс Замын-Үүдэд ажиллаж буй хэд хэдэн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж байна. Мөн хилийн мэргэжлийн хяналтын газрын нийт 32 албан тушаалтныг нийслэлээс орон нутагт сэлгэн ажиллуулах зохицуулалт хийхээр боллоо. Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарч хил дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг өөр орон нутагт ажиллуулах тушаал гарсан. Сэлгэн ажиллуулах шийдвэрийг агентлагийн даргууд гаргасан байгаа. Замын-Үүд суманд АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан хяналт шалгалтыг мөн хийж байна.
Covid-19 хүнд нөхцөлд ачаалал ихэссэн. Үүнийг далимдуулж оочер дайрч, мөнгө авч албан тушаалаа ашигласан албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана гэдгээ холбогдох албаныхан мэдэгдэж байна. Сүлжээний схем үүсгэж луйвар хийж байгаа албан тушаалтнуудад зохих хариуцлагыг хүлээлгэнэ. Гашуунсухайт боомт дээр ч үүнтэй ижил асуудлууд яригдаж байгаа. Зургаан албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг АТГ-аас мэдэгдсэн. Бүхий л түвшинд гарч буй авилга, албан тушаалын хэргийг илрүүлнэ. Энд бугшсан авлига албан тушаалын хэргийг тогтоож, хариуцлага тооцно.
Шинээр томилогдсон албан тушаалтнууд
- Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг,
- Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг,
- Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, З.Намхайнямбууг хилийн 0108 дугаар ангийн захирагчаар,
- Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг энэ сарын 9-өөс чөлөөлж, түүний оронд НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулах,
- Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлж, түүний оронд НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилох
- Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас чөлөөлж, Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Сүхбаатарыг Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын даргаар
- Замын-Үүд боомт дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.Уранбаярыг тус тус чөлөөллөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.