Х.Нямбаатараар ахлуулсан хууль хүчний байгууллагынхан Замын-Үүд боомтод баривчилгаа хийнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан, бямба гарагт Дорноговь аймагт ажилласан билээ. Тэрбээр энэ үеэрээ Замын-Үүд боомтод ажиллаж зарим үүрэг, чиглэлийг өгсөн. Үүний хүрээнд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өчигдөр хийж Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна.

Түүний өгсөн үүрэг чиглэлийн дагуу . Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, АТГ, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд оролцож байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр Замын-Үүд боомтод авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчилна гэлээ.

Баривчлагдах хүмүүсийн дотор тус боомтын гааль, хилийн мэргэжлийн хяналтын ажилтнууд багтаж байгаа бололтой.

Замын-Үүдийн ажил хариуцсан дарга нарыг чөлөөлж, дараах хүмүүсийг томилсон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.