Дээд зиндааны монгол бөхчүүд бүгд давлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн эхний өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

HATSU basho TOIM 01 01 01 01 

Нагоя башёгийн эхний өдрийн барилдааныг бүхэлд нь нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.  

Дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүд эхний өдөр бүгд дараах бөхчүүдийг давлаа. 

  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /1-0/ - Маэгашира 9 Шиманоуми /0-1/
  • Маэгашира 7 Чиёошома Г.Мөнхсайхан /1-0/ - Маэгашира 8 Такарафүжи /0-1/ 
  • Маэгашира 6 Кирибаяама Б.Лхагвасүрэн /1-0/ - Маэгашира 7 Миёогирюу /0-1/
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /1-0/ - Маэгашира 6 Оношо /0-1/
  • Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров /1-0/ - Секиваке Митакеуми /0-1/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /1-0/ - Маэгашира 1 Эндо /0-1/
  • Ёкозүна Хакухо М.Даваажаргал /1-0/ - Комүсүби Мейсей /0-1/

Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Эндотой 10 дахь удаагаа учраа тааран барилдаж давлаа. Өнгөрөгч башёд Эндо манай бөхийг давж байсан бол эл өдөр Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давж хоёр бөхийн даваа, унааны харьцаа тэнцэн тав, тав боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.