Тусламж авч чадалгүй нас барсан иргэний хэрэгт буруутай эрхмүүдийг ажлаас чөлөөлжээ
Долдугаар сарын 3-нд Баянзүрх дүүрэгт байрлах Энэрэл эмнэлгийн гадаа нэгэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хэрэг гарсан юм.
Талийгаач Р нь гэртээ түргэвчилсэн оношлуураар өөртөө сорил тавьж хариу нь эерэг гарсан тул түргэн тусламж дуудан үзүүлсэн байна. Түргэн тусламжийн эмч үзээд харьяа дүүргийн эмнэлэгтээ хандан үзүүлэхийг зөвлөөд орхиж явсан байна. Иргэн Р БЗД-ийн эмнэлэг дээр очиход харьяаллын бус гэсэн шалтгаанаар хүлээж авалгүй үүднээсээ хөөжээ. Тиймээс Р нь арга ядахдаа харьяалалгүй иргэдийг хүлээн авдаг гэх Энэрэл эмнэлэгт үзүүлэхээр очоод эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна.
Уг эмгэлэлт явдлын гол буруутан болох хүмүүст Нийслэлийн эрүүл мэндийн газраас хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ. Тухайлбал, Түргэн тусламжийн 103 төвийн Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Энэрэл эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.