Сэрэмжлүүлэг: Сүүлийн үед байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйлс илэрч байна

Сүүлийн үед манай улсын зарим нутаг дэвсгэрт байлдааны болон сургуулийн зориулалттай төрөл бүрийн гранат, сум, мина зэрэг тэсэрч дэлбэрэх зүйлс илрэх үзэгдэл элбэг тохиолдож байна.

Тодруулбал, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд зэрэг аймаг болон Нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт өмнө нь цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан эдгээр зүйлс нь олон жил газарт булагдаж, зэвэрч хуучирсан, чанар байдал нь муудсан, эсвэл нар, салхинд элэгдэж, хэт мэдрэмтгий шинж чанартай болсноос аюултай эсэхийг нь таних, илрүүлэх, хөдөлгөх, хөндөх болон тээвэрлэхэд маш аюултай нөхцөлийг бий болгож байна.

Иймээс тухайн аймаг, орон нутаг, дүүрэгт оршин суух иргэд, хүүхэд, залуучуудын зүгээс тэдгээр аюултай зүйлсийг таньж мэдээгүйн улмаас эсвэл мэдсэн ч хайхрамжгүй хандсанаас тэдгээр тэсэрч дэлбэрэх аюул бүхий эд зүйлийг ахуйн хэрэгцээндээ ашиглаж, зэс, гууль, хөнгөн цагаан зэргийг нь авах оролдлогыг хийж байна.

205046710 4075561509226607 3187915473940993965 n

Ингэснээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох, гэмтэл учруулах, мал, амьтан, эд хөрөнгөө эрсдэлд оруулах аюултай нөхцөл үүсдэг.
Зөвхөн өнгөрсөн жил гаруйн хугацаанд Зэвсэгт хүчний ангиудын орон тооны болон орон тооны бус тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул, .

205202283 4075561625893262 1385489841706307481 n

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хэрэв цэргийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх зүйлийг олсон, илрүүлсэн эсвэл байж болзошгүй гэж үзвэл холбогдох дүрэм, , улмаар мэргэжлийн бүлгийн бүрэлдэхүүнийг иртэл хамгаалалтад авхуулах шаардлагатай байгааг хатуу анхааруулъя.
Та бүхэн энэхүү сэрэмжлүүлэг бүхий гэрэл зургуудыг сайтар үзэхийг зөвлөж байна.

205281512 4075561825893242 651405568332353236 n

205496887 4075561652559926 700904596659162896 n

205611492 4075561519226606 1297731007927071780 n

205740277 4075561492559942 1188680836527315659 n

205805248 4075561885893236 9118953213613418014 n

205805274 4075561785893246 498285236999010460 n

206058750 4075561805893244 7748440930911416588 n

207230126 4075561619226596 6269883370012769817 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.