Ж.Мөнхбат гишүүний эхнэр гомдлоо татжээ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын эхнэр Д.Буянжаргал Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргажээ. Агуулга нь, нөхөр Ж.Мөнхбатад зодууллаа гэж өмнө гаргасан гомдлоо татаж буйгаа өргөдөлдөө дурджээ.

Тэрээр өргөдөлдөө “Ж.Мөнхбат бид хоёрын дунд үүссэн түр зуурын үл ойлголцол, гэр бүлийн маргааны улмаас сэтгэл санааны таагүй байдалд байхдаа гомдол гаргаж цагдаад дуудлага өгсөн болно” гэжээ. Мөн гомдол мэдүүүлэгт дурдсан болон цахим орчинд яваад байгаа мэдээлэл шиг асуудлууд болоогүй гэж өргөдлдөө бичсэнийг эх сурвалж хэллээ.

Хамгийн гол нь, шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад цагдаад өгсөн мэдүүлэг, зарим мэдээлэл баримт нь санаатай болон санаандгүйгээр цахим орчинд хурдтай тархаж мөрдөн байцаалтын, гэр бүлийн болон .

Иймд миний бие өөрийн гэр бүлийн гишүүд, үр хүүхдүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, мэдүүлэг өгөх боломжгүй болсноо өргөдөлдөө дурдсан байна.

Дашрамд дуудахад, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Уг гомдолтой холбоотой хэргийн материал алдагдсан асуудлаар шалгалт хийж байгаа нь үнэн. Гэхдээ холбогдогчоос юм уу? хэн нэгнээс гомдол ирээд шалгаж байгаа юм биш. Яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсан материал олон нийтийн цахим сүлжээ, сайтуудаар гарсан. Нууцлал, аюулгүй байдал хаана алдагдав гэдэг дээр албан шалгалт хийгдэж байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.