? LIVE: Таеквондогийн Бейрут Опен тэмцээн

 

Ливан улсын Бейрут хотноо зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын тэмцээнд манай улсаас монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн дараах найман тамирчин таван жинд өрсөлдөж байна. 

  • -58кг жинд Б.Соёл-Эрдэнэ, Г.Энхбаяр, Т.Билэгсайхан
  • -63кг жинд Д.Чинзориг, М.Түмэнбаяр
  • -68кг жинд Э.Буяншагай
  • -74кг жинд А.Нацагдорж
  • -80кг жинд П.Тэмүүжин нар тулалдаж байна. 

Яг одоо хэсгийн аваргын тулаанууд үргэлжлэн явагдаж байгаа ба манай тамирчдаас -63кг жинд хүч үзэж буй Д.Чинзориг, -58кг жинд хүч үзэж буй Г.Энхбаяр нар Турк улсын тамирчидтай, харин -74кг жинд хүч үзэж буй А.Нацагдорж Ираны тамирчинтай тус тус хэсгийн аваргын төлөө тулалдаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.