Г.Болор-Эрдэнэ Ази тивээс тав дахь медалиа хүртлээ

Ливан улсын Бейрут хотноо зургаа дахь удаагийн Пара-таеквондогийн, 24 дэх удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр пара-таеквондогийн тэмцээн явагдсан ба манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Отгонбаатар, О.Хосбаяр нарын удирдлага дор олимпын эрхээ авсан Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нарын зургаан тамирчин өрсөлдлөө. Манай тамирчдын оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.  

Өчигдөр тулалдсан тамирчдаас дараах тамирчид маань медаль хүртсэн байна. 

  • К44 ангиллын -61кг жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тус бүр дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ. 
  • К43 ангиллын -61кг жинд Ц.Даваачулуу, К44 ангиллын -49кг жинд Х.Энхтуяа нар хүрэл медаль хүртлээ. 

Х.Энхтуяа хүрэл медаль хүртлээ
Х.Энхтуяа хүрэл медаль хүртлээ

Ц.Даваачулуу хүрэл медаль хүртлээ
Ц.Даваачулуу хүрэл медаль хүртлээ

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжлэн явагдаж байгаа ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлж байна. 

200867454 4213783165323941 7281506237850929787 n

199993614 4213802531988671 4511993728062544761 n

200692839 4213794175322840 4648105607536601792 n

132039399 4213786898656901 5163090112715615900 n

199822615 4213784835323774 8490962693125139097 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.