Олимпын эрхт таеквондочид маань өнөөдөр тулалдана
Олимпын эрхт таеквондочид маань өнөөдөр тулалдана

Сурталчилгаа
Олимпын эрхт таеквондочид маань өнөөдөр тулалдана

Олимпын төрөлт Пара-Таеквондогийн зургаа дахь удаагийн, насанд хүрэгчдийн 24 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Ливан улсын Бейрут хотноо зохион байгуулагдаж байна. 

Өнөөдөр тэмцээний хуваарь ёсоор зургаа дахь удаагийн пара-таеквондогийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх ба манай улсаас пара-таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Отгонбаатар, О.Хосбаяр нарын удирдлага дор дараах тамирчид тулалдана. 

  • К44 ангиллын эрэгтэйчүүдийн -61кг жинд "Токио-2020" олимпын эрхээ аваад буй манай шилдэг тулаанч Г.Болор-Эрдэнэ тулалдах ба манай тамирчин тус жинг тэргүүлэн тулалдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. Мөн түүнчлэн энэ жинд манай улсаас Х.Тимербек тулалдах ба тэрээр эхний тойрогт Испанийн тулаанчтай тулалдах оноолт таарсан байна. Хэрэв Х.Тимербек эхний өрсөлдөгчөө хожвол түүнийг хоёрдугаар тойрогт нутаг нэгт тулаанч Г.Болор-Эрдэнэ хүлээж байна. 

К44 ангиллын эрэгтэйчүүдийн -61кг жингийн оноолт

  • К44 ангиллын эмэгтэйчүүдийн -49кг жинг мөн Монгол улсаас олимпын эрхээ аваад буй Х.Энхтуяа тэргүүлэн тулалдах ба эхний тойрогт гоц мөргөж Узбекистан, Перу улсын тулаанчдын ялсантай хагас шигшээд тулалдана. 

К44 ангиллын эмэгтэйчүүдийн -49кг жингийн оноолт

  • К43 ангиллын -61кг жинд Ц.Даваачулуу эхний тулаанаа Казахстаны тулаанчтай хийнэ. 

К43 ангиллын эрэгтэйчүүдийн -61кг жингийн оноолт

  • К44 ангиллын эрэгтэйчүүдийн -75кг жинд Б.Шинэбаяр Туркын тулаанчтай тулалдана. 

К44 ангиллын эрэгтэйчүүдийн -75кг жингийн оноолт

  • К44 ангиллын эрэгтэйчүүдийн +75кг жинд Д.Содномгомбопил эхний тулаанаа Ираны тулаанчтай хийнэ. 

К44 ангиллын эрэгтэйчүүдийн +75кг жингийн оноолт

Тэмцээний хэсгийн тулаанууд Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхлэх хуваарьтай байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0