Өнөөдөр шинэхэн гавьяат Ө.Дүүрэнбаяр барилдана

 GS 7875 1615134126 1615134126 01 

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний эхний өдөр манайхны медалийн салхийг хагалан хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн -48кг жинд Хайбрид Хаус, Жи Мобайль, Visa Team багийн тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр ганцаарчилсан барилдааны сүүлийн өдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн +100кг, эмэгтэйчүүдийн +78кг жингийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас залуучуудын дэлхийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ А.Адъяасүрэн нар барилдана. 

Эрэгтэйчүүдийн +100кг жинд манай МУГТ Ө.Дүүрэнбаяр "С" хэсэгт эхний тойрогт хийлж, удаах тойрогт 2020 оны Дюссельдорфын гранд сламын хүрэл, 2021 оны Анталийн гранд сламын хүрэл медальт Австрийн Степан Хегитэй барилдана. 

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн +100кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн +70кг жинд ОУХМ А.Адъяасүрэн "А" хэсэг эхний барилдаанаа 2018 оны европийн наадмын алтан медальт Армен гаралтай ОХУ-ын Анжела Гаспарянтай барилдана.

Эмэгтэйчүүдийн +78кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн +78кг жингийн оноолт

Шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны Youtube сувгаас хүлээн авч үзэх боломжтой.

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх

Гуравдугаар дэвжээг шууд үзэх

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.