Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар өнөөдөр барилдана

Сурталчилгаа
Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар өнөөдөр барилдана

 

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний эхний өдөр манайхны медалийн салхийг хагалан хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн -48кг жинд Хайбрид Хаус, Жи Мобайль, Visa Team багийн тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -90кг, эмэгтэйчүүдийн -70кг жингийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас ОУХМ Г.Алтанбагана, ОУХМ Ц.Энхчимэг нар барилдана. 

Эрэгтэйчүүдийн -90кг жинд 58 бөх зодоглож байгаа ба ОУХМ Г.Алтанбагана А хэсэгт эхний тойрогтоо Сербхийн Б.Бореновичтой барилдана. 

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн А хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -70кг жингийн В хэсэгт ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогт гоц мөргөсөн ба хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Ким Сеонгеонтой барилдана. 

Эмэгтэйчүүдийн -70кг жингийн В хэсгийн оноолт

Шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны Youtube сувгаас хүлээн авч үзэх боломжтой.

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх

Гуравдугаар дэвжээг шууд үзэх


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0