СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Саналын хуудасны зургийг дарсан иргэнийг 10 сая төгрөгөөр торгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 жилийн өмнө

Иргэд сонгогч та саналын хуудсыг санал авах байрнаас авч гарах, өөрийн тэмдэглэсэн саналын хуудсыг баримтжуулан зураг дарах, бичлэг хийх, зориулалтын бус үзгээр саналын хуудсыг бөглөх зэрэг зөрчил гаргасан тохиолдолд сонгуулийн тухай хуульд заасан дараах хариуцлага хүлээхийг анхаарна уу. Зөрчлийн  тухай хуульд,

30.Сонгогч нь:

30.1.санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;

30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;

30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;

30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан тул өөрийгөө эрсдэлтэй нөхцөлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.44

Duh tsetseg gedeg mal awgaig 10 sayar torgoochee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.