Шүүхийн ёс зүйн хороо: Х.Идэр, Д.Отгонбаатар нар давж заалдах өргөдлөө одоогоор гаргаагүй
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр болон Булган аймгийн шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарыг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан хэмээн буруутгаж огцруулах шийдвэрийг Шүүхийн ёс зүйн хороо өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр гаргасан.
Дээрх шүүгч нар шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах өргөдөл гаргаагүй тохиолдолд тухайн шийдвэр албажиж дээрх шүүгч нар огцрох ёстой.
Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас нэр бүхий шүүгч нар давж заалдах өргөдөл гаргасан эсэхийг тодруулахад “өнөөдрийн байдлаар өргөдлөө гаргаагүй” гэдэг хариу өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.