Дэлхийн медальтан Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэг

1EDF5083 1623087034 1623087034 01 

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний эхний өдөр манайхны медалийн салхийг хагалан хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн -48кг жинд Хайбрид Хаус, Жи Мобайль, Visa Team багийн тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Харин өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Ё.Басхүү урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээ. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн медальтнууд
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн медальтнууд

ОУХМ Ё.Басхүү эхний тойрогт Коста Рикагийн бөхийг торгуулиар цэвэр яллаа. 

Улмаар хоёрдугаар тойрогт Африк тивийн дөрвөн удаагийн аварга Египтийн Б.Мохамедтэй гурав дахь удаагаа учраа тааран гурав дахь удаагаа давлаа. 

Гуравдугаар тойрогт энэ оны Казаны их дуулгын аварга ОХУ-ын М.Чопановыг цэвэр яллаа. 

Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд тус жинд алтан медаль хүртсэн дэлхийн аварга Японы Ж.Маруяаматай учраа таарч нэмэлт цагт торгуулиар ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон юм. 

Дагах барилдаанд Экатеринбургийн их дуулгын аварга Францын Ли Блоуч Килиантай дөрөв дэх удаагаа учраа таарч дөрөв дэх удаагаа давлаа. Ийнхүү медалийн төлөө барилдах эрхтэй болсон манай бөхийн өрсөлдөгч болох Мастерсийн мөнгөн медальт Казахстаны Е.Замуканов гэмтлийн улмаас дэвжээнээ гарч ирээгүй тул Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Өмнө нь Ё.Басхүү, Е.Замуканов нар Осакагийн их дуулга тэмцээнд учраа таарахад Ё.Басхүү давж байлаа. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.