СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөл хорио суларснаас хойш зөрчлийн хэрэг 72 хувиар өсчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосон 4-р сард  зөрчлийн хэрэг тодорхой хувиар буурсан бол тавдугаар сард хөл хориог сулруулсантай холбоотойгоор зөрчлийн хэрэг өсчээ.

5 дугаар сард 189 898 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 4 дүгээр сартай харьцуулахад 72 хувиар өссөн үзүүлэлт юм.

Зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр авч үзвэл 73 хувь нь Нийслэлд үйлдэгдэж өмнөх сараас 35 хувиар, орон нутагт өмнөх сараас 3.2 дахин их зөрчлийн хэрэг бүртгэгджээ.

Нийт зөрчлийн хэргийн 99.1 хувийг цагдаагийн байгууллага, 0.2 хувийг мэргэжлийн хяналт, 0.1 хувийг онцгой байдал, 0.6 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.

 Зөрчил үйлдсэн хүмүүсийн 80.2 хувь нь эрэгтэй, 19.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 39.8 хувь нь 26-35 насны хүмүүс байна.

Өнгөрөгч 5 дугаар сард:

-Танхайрах,

-Хүний биед халдах,

-Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах,

-Мөрийтэй тоглоом тоглох,

-Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчлийн гаралт буурчээ.

-Хулгайлах зөрчил 3 хувиар,

-Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах зөрчил 9 хувиар,

-Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 10 хувиар,

-Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх,

-үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 19 хувиар,

-Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 24 хувиар,

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 32 хувиар,

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 60 хувиар,

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 94 хувиар тус тус өсжээ.  

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас орон даяар зохион байгуулж байгаа “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд прокурорын газрууд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэрэг 574 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.8 хувиар буурсан байгаа боловч зарим газруудад дээрх төрлийн зөрчил өссөн тоон үзүүлэлттэй байна. Тухайлбал, Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудад дээрх төрлийн зөрчлийн хэрэг өсжээ. Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэргүүдээс Ойн тухай хууль зөрчих, Амьтны тухай хууль зөрчих зөрчил хамгийн их үйлдэгдсэн байна.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.