? LIVE: Х.Надмид хэмээх залилан мэхлэгч авлигын шийдвэрээ нуун дарагдуулахын тулд хүн хөнөөх захиалга өгсөн гэв

Залилан мэхлэгч Х.Надмид гэдэг хүн Анхан, давж заалдах шатны, Дээд шүүхийн 17 шүүгчийн авлигын шийдвэрийг нуун дарагдуулахын тулд хүн хөнөөх захиалга өгсөн талаар иргэн А.Эрдэнэбилэг мэдээлэл хийж байна.

Иргэн А.Эрдэнэбилэг: 

-Сүхбаатар дүүргийн шүүхэд Ш.Энхжингийн нэхэмжлэлтэй үл хөдлөх хөрөнгийн маргаан (хуучнаар 7-р дэлгүүрийн барилга)-ы хэргийг Монгол улсын Дээд шүүх хэлэлцсэн. 

Анхан, давах, хяналтын шатны бүх шүүгч эх баримт байхгүй, хуурамч баримтыг хуулбарласан нотлох баримтыг  залилан мэхлэгчийн (Х.Надмид) үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг тогтоох үндсэн баримт гэж үзэн шийдвэрлэсэн.
.

УДШ-ийн шүүгч нар хүсэлт гаргасан баримтыг биш, өөр баримтыг үндэслэн хууль бус шийдвэр гаргасан үндэслэлээр УМБГ-т гомдол гаргатал шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд тусгайлан хүсэлт гаргаж "Шүүгчийн эсрэг цагдаад гомдол гаргасан үндэслэлээр А.Эрдэнэбилэг шийтгүүлэх нь зүйтэй" гэж хэрэг үүсгэсэн.

. Дараа нь залилан мэхлэгч этгээд /Х.Надмид/ анхан,дунд, дээд шатны шүүгч нарын илт хууль бус шийдвэрийг хамгаалах зорилгоор нэхэмжлэгч Ш.Энхжин болон А.Эрдэнэбилэг нарыг 50 сая төгрөгөөр алуулах захиалга өгсөн байдаг. Энэ захиалгыг БЗД-ийн Цагдаагийн хэлтэст шалгасан нэр зүүгээд хэдэн сар болж байна.
Тиймээс АТГ-т гомдол гаргаж, нэр дурдсан 17 шүүгчийг зөвхөн хууль зөрчсөн эсэхийг хуулийн дагуу шалгаж, гэм буруутай бол зохих хариуцлагыг оногдуулж өгөхийг хүсэж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.