М.Уранцэцэг аварга ДАШТ-ий "салхийг хагалан" барилдана
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /зургаадугаар сарын 6-ны өдөр/ албан ёсоор эхэлнэ.
Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас Хайбрид Хаус, Жи Мобайль, Visa Team багийн тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, Л.Өнөболд нар барилдана.
Эмэгтэйчүүдийн -48кг жин:
Энэ жинд нийт 42 жүдоч зодоглох ба МУГТ М.Уранцэцэг С хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНСУ-ын залуу бөх О Еонжутай барилдах бол В хэсэгт залуучуудын ДАШТ-ий хүрэл, Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг эхний тойрогт Сербийн Н.Миликатай барилдана.

Эрэгтэйчүүдийн -60кг жин:
Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Л.Өнөболд эхний тойрогт Украины бөтэй учраа таарчээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.