Жүдо бөхийн ДАШТ үзэгчтэйгээр зохион байгуулагдана

Хоёр хоногийн дараа /зургаадугаар сарын 6-ны өдөр/ жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөшгөө нээнэ. 

chindao 01 01 

Энэ удаагийн ДАШТ-д 129 орны 692 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Унгар улсад коронвирусийн тархалт харьцангуй хумигдаж буй тул энэ удаагийн ДАШТ-ийг үзэгчтэйгээр зохион байгуулахаар болсон байна. Ингэхдээ зөвхөн вакцинд хамрагдсан үзэгчдийг үнэ төлбөргүйгээр нэвтрүүлэхээр болжээ. Тэмцээний эхний өдөр 500 хүртэлх үзэгч оруулах бол үлдсэн өдрүүдэд 3000 хүртэлх үзэгч оруулахаар төлөвлөөд байгаа бололтой. 

ДАШТ-ийг угтан Хөсөк Тере хотноо гэрлийн шоу үзүүлбэр болсон ба тус арга хэмжээний нээлтэд Олон улсын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч ноён М.Визер, Унгарын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Ласло Тот болон албаны бусад хүмүүс оролцсон байна. 

Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Зургаадугаар сарын 5 /Бямба гараг/
20:00 цагт Сугалаа

Зургаадугаар сарын 6 /Ням гараг/
16:00 цагт Эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан. 
22:15 цагт Нээлтийн ёслолын ажиллагаа
23:00 цагт Шигшээ барилдаан 

Зургаадугаар сарын 7 /Даваа гараг/
16:00 цагт Эмэгтэйчүүдийн -52кг, эрэгтэйчүүдийн -66кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
23:00 цагт Шигшээ барилдаан

Зургаадугаар сарын 8 /Мягмар гараг/
16:00 цагт Эмэгтэйчүүдийн -57кг, эрэгтэйчүүдийн -73кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
23:00 цагт Шигшээ барилдаан

Зургаадугаар сарын 9 /Лхагва гараг/
16:00 цагт Эмэгтэйчүүдийн -63кг, эрэгтэйчүүдийн -81кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
23:00 цагт Шигшээ барилдаан

Зургаадугаар сарын 10 /Пүрэв гараг/
16:00 цагт Эмэгтэйчүүдийн -70кг, эрэгтэйчүүдийн -90кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
23:00 цагт Шигшээ барилдаан

Зургаадугаар сарын 11 /Баасан гараг/
16:00 цагт Эмэгтэйчүүдийн -78кг, эрэгтэйчүүдийн -100кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
23:00 цагт Шигшээ барилдаан

Зургаадугаар сарын 12 /Бямба гараг/
16:00 цагт Эмэгтэйчүүдийн +78кг, эрэгтэйчүүдийн +100кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
23:00 цагт Шигшээ барилдаан

Зургаадугаар сарын 13 /Ням гараг/
16:00 цагт холимог багийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
23:00 цагт Шигшээ барилдаан

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.