О.Гончигсүрэн: Э.Оюунболд аварга надаас зээлсэн мөнгөө одоог хүртэл өгөхгүй байна

Хувиараа бизнес эрхлэгч О.Гончигсүрэн Улсын аварга Э.Оюунболдод 2015 онд зээлсэн 30 гаруй сая төгрөгийн өрөө буцаан авч чадахгүй байгаа талаараа манай сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн.

Уг ярилцлагын дараа Э.Оюунболд ойрын хүрээллийн бөхчүүдээрээ дамжуулан иргэн О.Гончигсүрэнтэй холбогдож гэж хэлүүлэнгүүтээ таг болсныг тэрбээр хэлж байна. Улсын аварга Э.Оюунболд өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөгийн өр зээлээ төлөөгүй байгаа бөгөөд хэрвээ тэр мөнгөө өгөх юм бол бүгдийг нь нийгмийн эмзэг давхаргын айл өрхүүдэд хандивлаж тараана гэдгээ иргэн О.Гончигсүрэн дахин илэрхийллээ.

Хэргийг сануулбал, 2015 оны Улсын баяр наадмын дөнгөж дараахан тухайн үед Улсын арслан болоод байсан Э.Оюунболдтой иргэн О.Гончигсүрэн танилцаж байжээ. Танилцсаны дараахнаас Э.Оюунболд аварга “Би ээж, аавдаа дээл авч өгмөөр байна. Эхнэртээ машин, гутал авч өгмөөр байна. . Гэвч тэрбээр уг зээлийнхээ 30 саяыг нь төлөөгүйгээр барахгүй “Арслан цол”-ны мялаалга найр болсон шөнөө иргэн О.Гончигсүрэнг “Чи муу мөнгөтэй п...” гэх зэргээр дайрч давшлан зодсоныг тэрбээр ил шулуун ярьж олныг шуугиулсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.