СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүүлийн дөрвөн өдөрт 35 хүн гэмтэж, 5 хүний амь хохиржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Сүүлийн дөрвөн өдөрт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 1090 нийт дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 812 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 26, орон нутагт 9 хүн гэмтэж, орон нутагт 3, нийслэлд 2 хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  •  Нийслэлд: Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-8
  •  Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-11, жолооч-1
  • Автомашин мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр жолооч-2
  • Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  •   Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-4
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2 тус тус гэмтсэн.

Хүний амь хохирсон осол: 

2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагийн орчим Говь-Алтай аймагт,  автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.

2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагийн орчим Дорнод аймагт автомашин мотоцикл 2 мөргөлдөж, мотоциклын жолоочийн амь хохирсон.

2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 13:00 цагийн орчим Сүхбаатар аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон

.2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагийн орчим СХД-т хоёр автомашин мөргөлдөж, зорчигчийн амь хохирсон.

2021 оны 06 дугаар сарын 04-ны 03:00 цагийн орчим СХД-т явган зорчигч автомашинд мөргүүлж, амь хохирсон.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар , учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.