СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

15 хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Улсын ерөнхий прокурорын тушаалаар олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон зэрэг нийт 81 хэргийг хянаж танилцан, 15 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, Автотээврийн Үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлтсийн дарга болон прокурор, хууль сахиулах байгууллагын алба хаагчаас үйлдсэн эрүүгийн хэргүүд шүүхэд шилжсэн байна.

Мөн 12 хэргийн холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

Ажлын хэсгийн гишүүд Улсын Ерөнхий Прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах албанд ирүүлсэн 43 гомдол, хүсэлтийг хүлээн авч, 27 иргэнтэй биечлэн уулзжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.